Эмили Дикинсон
Эмили Дикинсон

Эмили

Дикинсон ( Зохиолч )

"Амьд ахуйдаа шүлгээ бүү хэл нэрээ ч хэвлэлийн буланд тавихаас айдаг байсан Эмили Дикинсон 20 гаруйхан нacтайгаасаа эхлэн насан эцэслэх хүртлээ гэрээсээ, заримдаа бүр өрөөнөөсөө ч гардаггүй байлаа. Гэрийнхээ ойролцоох охидын коллежид хэсэг сурсныг нь эс тооцвол олны дунд удаан байгаагүй Дикинсон гэртээ бүгэх болсноосоо хойш хөршүүд болон гэрт нь ирсэн зочидтойгоо үргэлж хаалттай хаалганы цаанаас ярилцдаг байжээ. Гэхдээ бүхнээс тусгаарлагдсан мэт байсан ч тэрбээр захидлын олон найз, дотнын хүнтэй байсан гэдэг. Оюун санааны амьдрал нь харин бүр “буцалж” байлаа. Түүнийг 1886 онд 56 настайдаа таалал төгсөхөд дүү Лавиния нь эгчийнхээ бичгийн ширээнээс 1800 гаруй шүлэгтэй хэдэн арван дэвтэр, тэмдэглэл олжээ. Эгчийгээ шүлэг бичдэгийг мэддэг байсан ч Лавиния Эмилигийн бүтээлийн санг тийм арвин гэж бодоогүй байж. Эзнээ Америкийн төдийгүй дэлхийн яруу найрагт мөнхөлсөн Дикинсоны шүлгүүд 1890 онд анх уншигчдын хүртээл болсноосоо хойш одоог хүртэл олон улсад тасралтгүй хэвлэгдсээр байна. "