Д. Дашмөнх
Д. Дашмөнх

( Зохиолч, Орчуулагч )

Д.Дашмөнх товч намтар 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2012 онд богино өгүүллэгийн "Хуучин хүүхэлдэйнүүд" ном хэвлүүлсэн нь Монголын Зохиолчдын Эвлэлийн шилдэг уран бүтээлийн "Алтан өд" шагналыг хүртсэн. 2016 онд шилдэг орчуулгын төрөлд "Цэвэрхэн саруулхан газар" номоороо "Алтан өд" шагналыг хоёрдахиа хүртсэн. Утга зохиолын "Хүрээ ахан дүүс" бүлгэмийн гишүүн. МЗЭ-ийн шагналтай. Роберт Блох "Хэрэмний чихмэл" тууж, "Үхлийн тууриуд" нэртэй Японы сонгодог зохиолчдын өгүүллэгүүдийн түүвэр гэхчилэн арав гаруй ном орчуулсан.