Даниэл Дефо
Даниэл Дефо

Дефо

Даниэл ( Зохиолч )

Даниэл Дефо (1660 – 1731) нь "Робинзон Крузо" зохиолоороо алдаршсан Английн зохиолч, сэтгүүлч юм. Шашны номлогч болох гэж үзээд бүтэхгүй болохоор нь наймаачин болохоор шийдсэн боловч ашиг олохоосоо илүү өр зээлд баригдаж мөн л бүтэлгүйтсэн аж. Харин дөч хүрсэн хойноо сэтгүүлчийн хөдөлмөрт хүчээ сорьсон нь түүний нуугдмал авьяасыг илрүүлэн олны танил болгосон хэмээдэг билээ. Бийр бэхтэй нөхөрлүүлсэн энэ ажил нь түүнд яг тохирч байсан бөгөөд сэтгүүлчээс зохиолч болсон тэрээр жинхэнэ нэрээ нуухын тулд сурвалжит язгууртны байдалтай Де Фо хэмээх нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлж байжээ.