Д. Төрмөнх
Д. Төрмөнх

Доржханд

Төрмөнх ( Зохиолч, сэтгүүлч )

1959 оны 6 сарын 14 нд Улаанбаатар хотод төрсөн,мэргэжлийн сэтгүүлч, кино зохиолч ,найруулагч,продюсер Д.Төрмөнх нь 1988 оноос эхлэн Монголын үндэсний телевизэд туслах найруулагчаар анх орж ассистент найруулагч,найруулагч болсон бөгөөд 1989 оноос сэтгүүлчээр ажилласан. Тэр үедээ “Цоморлиг” хөгжим мэдээлэлийн теле сэтгүүл, “Товч толь” теле сэтгүүл, “Дорнын яруу найраг”, “Авах гээхийн ухаан” зэрэг нэвтрүүлэг бэлтгэж байсан. 1995 онд Үндэсний телевизээс гарч Ардчилсан холбооны байранд байрлаж хийж байсан “Товч толь” нэвтрүүлгийн нэрээр сонин гаргаж байгаад Д.Нацагдоржын “Ламбагуйн нулимс ” уран сайхны хар цагаан киног плёнкоор хийж кино салбарт гараагаа эхэлсэн. 1996 оноос “Бизнес таймс ” сонины анхны эрхлэгчээр ажиллаж байх үедээ Бельгийн вант улсын найруулагч Петер Бросенстэй хамтарч “Талын хот” баримтат кино хийсэн нь Ёорис Айвэнсийн шагнал хүртсэн. Түүний дараа тэрээр “Нохой орон” киног 1998 онд бүтээж тэр кино дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэн. 2000-2001 онд АНУ ын Нью Йорк хотод амьдарч Film video art студид ажиллаж байсан. 2004 оноос өнөөг хүртэл телевиз киноныны “Номун” студи ажлуулан олон зуун нэвтрүүлэг хийж олон сонгуульд пи ар хийж иржээ. 2012 оноос кино зохиол Түмний нэг хөрөг цуврал бичиж хэвлүүлж Шилдэг нийтлэлчдийн клубт нийтлэлээ гаргаж эхэлэсэн. Уран бүтээлийн жагсаалт; -2015- 2018 онуудад “Түмний нэг хөрөг цуврал ном” “Миний мэдэх женко Баттулга” “Миний мэдэхгүй З.Энхболд” “ Төрийн хүн Дорлигжав” “ Лу.Болд Аниргүйн шивнээ , Өмгөөлөгч Алтангэрэлийн өчил номнууд -2013-2014 онуудад “Цонхон дээр суусан ялаа” медиа мэга төсөл дээр ажиллаж 9 дуутай англи монгол альбом Ц.Тэмүүлэн аяыг зохиож бэлтгэн гаргасан. -2013онд” Антолог буюу Гилромоц1” ном “Антолог буюу Гилромоц 2” -2013 онд “Лардьма”кино зохиол Ж.Сэнгэдорж найруулж дэлгэцэнд гарсан. -2013 онд “Усны гудамж” 30 ангит кино зохиол бичсэн.Бүтээл болж гарсан. “Абсолют” кино зохиол “Кондуктор” кино зохиол. “Элсэн доорхи далай” кино зохиол -2012 онд “Бодлын хулгайч ” кино зохиол бичсэн нь Ж.Сэнгэдоржийн найруулгаар кино болж оны Академын авардсаас 6 төрөлд түрүүлж Гран при хүртсэн. -2012 онд Дэвид Тройтерын “Кино зохиолчдын библи” ном эрхлэн гаргасан. -2011 онд “Чөтгөрийн хотын тэмдэглэл” ном -2011 оноос 2013 он хүртэл тв9 телевизэд ерөнхий продюсерээр ажиллаж “Дотно сэдэв” “Тв лоунж” “Бүсгүйчүүд” нэвтрүүлгүүдийг хариуцан санаачлаж хийж байсан. -2000-2001 онд АНУ ын Нью Йорк хотод “Фильм видео арт” студид мэргэжил дээшлүүлсэн. -2004 оноос телевиз киноны “Номун” студи байгуулж нэвтрүүлгүүд хийж эхэлсэн. Энэ хугацаанд “Эх орны тушаал” баримтат кино “Кушок Бакула Ренбучи” баримтат кино. “Ариун номын замаар” цуврал нэвтрүүлэг. “Гэгээрэлд хүрэх зам” цуврал нэвтрүүлэг. “Эдийн засгын алуурчид Монголд” нэвтрүүлэг Ерөнхийлөгчид АНамаас нэр дэвшигч М.Энхсайхны пи ар хариуцсан. АНамаас нэр дэвшигч Мэдрээ,Ш.Алтангэрэл, Х.Баттулга, С.Одонтуяа, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ч.Улаан, Эрдэнэчимэг,И.Нарантуяа, Ц.Оюунгэрэл,С.Амаржаргал … зэрэг олон арван хүний сонгуулийн пи ар хийж ялуулсан. -1998-2000 онд “Матисс арт кафе” эзэн -1998 онд “Нохой орон” кино Петер Бросенстэй хамтран хийж дэлхийн 68 наадамд оролцож 23 тэргүүн болон дэд шагнал хүртсэн. -1996 онд Петер Бросенстэй хамтарч “ Талын хот” баримтат кино -1996 онд “Бизнэс таймс ” сонины эрхлэгч -1995 онд “Ламбугайн нулимс” киноны гүйцэтгэх продюсер киноны зохиогч -1994 онд “Дөрвөн 1993 онд “Халуун салхи” Дөрвөн жилийн дараа” баримтат кино -1994 оноос “Товч толь” сонины эрхлэгч -1989-1994 онуудад Үндэсний телевизэд ажиллаж олон нэвтрүүлэг хийсэн.