“Goodreads” дээрх уншигчдын сэтгэгдлээс Баяржавхлан Батбаатар Зүгээр л уншаад үзээрэй. Танд таалагдаж болох л юм эсвэл шал утгагүй санагдах байх. Ямар ч байсан намайг амьдралаа эргэж харахад хүргэлээ. Хоёр л эмэгтэй хүн намайг уйлуулж байсны нэг нь Э.Бүжинлхам болж номын эхний цогцолбороороо уйлуулав, нөгөөх нь ээж минь. Миний л хувьд гайхалтай ном. Хүн сайн бичигдсэн ном уншаад нэг хоёр хоног толгойд нь эргэлдэж шартдаг бол, энэ ном хоёр сар өнгөрсөн ч бодогдоод л байх юм. Өөртөө л үнэнч амьдаръя гэдэг шийдвэрийг гаргахад хүргэлээдээ гэж. Orchlon Зохиогчийн хувьд амьдралын мөн чанарыг дэндүү эрт таньж мэдсэн нэгэн. Өөрийг нь шаналгадаг тэр л зүйл нь өөрийнх нь амьдралыг гэрэлтүүлэгч бөгөөд амьдарч буйнх нь шалтгаан энэ ч байж мэднэ. Усан цэнхэр өнгийн , утга бүхий гоёмсог хавтастай. Нимгэн хэдий ч гүн гүнзгий утга илэхрийлэх, миний хувьд хэд ч уншаад ханахгүй, унших бүртээ нэгийг нэмж ухаардаг тийм ном. Үг. Үг гэдэг дэндүү сайхан, дэндүү шаналам, бас дэндүү хайрлам. Үгийн эрчмээр тэр амьдарч, бий болсон эрчим нь олон олон уншигчийн дотоод сэтгэл зүрхийг анагааж байдаг гэж би хувьдаа бишрэн боддог.