Батсүх Баярсайхан

"Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын эмхтгэл"


Монгол Улсад хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн түвшинг эрх бүхий байгууллагын хууль тайлбарласан шийдвэрээр тодорхойлж болно. Манай улсад 1924 оны Үндсэн хуулийг 1926 онд Улсын Бага Хурлаас тайлбарласан нь хууль тайлбарлаж эхэлсэн анхны практик юм. Гэхдээ эл үед хуульд тайлбар хийх тухай эрх зүйн ямар нэгэн зохицуулалт байгаагүй боловч тухайн үеийн эрх бүхий байгууллагаас хуулийн тайлбарыг тухайн хуулийн зүйлийн дор “тайлбар” гэж бичээд тайлбар хийж байсан байна.