О. Бат-Эрдэнэ

Амьдралын гарааны үнэт зөвлөмж


Аливаа улс орны ирээдүйг бидний залуу хойч үеийнхэн маань авч явдаг. Залуу хүн гэдэг бол эрч хүчтэй, өмнөө хийж бүтээх гэсэн агуу том хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Аливаа нэгэн улс орон зөв замаар хөгжин цэцэглэж сайн сайхан нийгмийг цогцлоон бий болгохын тулд бидний хойч үе болох залуу үеийнхнийгээ боловсрол, ухамсар, хүн чанар талаар нь өв тэгш зөв хүн болгон өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бидэнд зөв зүйтэй, үр дүнтэй боловсролын систем, заах арга барил байх шаардлагатай төдийгүй залуус маань ч гэсэн амьдралын гараагаа зөв эхлэхийн тулд өөрсөддөө ухамсар, мэргэжлийн ур чадвар, томоохон зорилтыг бий болгох нь зүйтэй юм.