О. Бат-Эрдэнэ

Алибаба группыг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц


Хүн бүр өмнөө тавьсан зорилго хүсэл мөрөөдөлтэй байдаг. Гэвч бүгд амжилтанд хүрч чаддаггүй. Тэгвэл та бүхэнд өөрийн хүсэл мөрөөдөл зорилгоо биелүүлэхийн тулд чин сэтгэлээр тууштай тэмцсээр гайхалтай том амжилтыг бий болгож чадсан нэгэн эрхмийг танилцуулж байна. Энэ эрхэм бол дэлхийн хамгийн том цахим худалдааны компани “Алибаба” группыг үндэслэгч Жэк Ма юм. Жирийн нэг сургуулийн Англи хэлний багш ажилтай байсан хүн өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн нилээд хүнд хэцүү зовлон бэрхшээлийг туулсны эцэст дэлхийн хамгийн том цахим худалдааны компанийг удирдах болов. Тэрээр өөрийнхөө амжилтын нууцыг “Надад мөнгө, чадвар, төлөвлөгөө байхгүй байсан” гэж онцлон хэлсэн байдаг.