Анна Ахматова
Анна Ахматова

Анна

Ахматова ( Модернист яруу найрагч )

" Анна Ахматова нь Оросын утга зохиолд тод дуурсагдах эмэгтэй зохиолчдын нэг болох, модернист яруу найрагч Анна Андреевна Горенко (орос. А́нна Андре́евна Горе́нко; укр. А́нна Андрі́ївна Горе́нко)-гийн уран бүтээлийн нэр юм. Ахматовагийн бүтээлүүд богино хэмжээний шүлгээс эхлээд Сталинист террорт өртөгсдөд зориулсан түүний шилдэг бүтээл болох Реквием (1935–40) зэрэг нарийн төвөгтэй бүтэц бүхий зохиол хүртэл өргөн хүрээг хамардаг. Эдийн засаг, сэтгэлгээний хязгаарлалт дунд амьдарч байсан найрагчийн гайхалтай өвөрмөц онцлог бүхий бүтээлүүд шагшигдсаар байдаг билээ. Түүний уран бүтээлийг хоёр үед хувааж болно - эхэн үе (1912–25), сүүл үе (1936 оны үеэс нас барах хүртэл). Тэр хоорондох арван жил гаруй хугацаанд бараг уран бүтээл туурвиагүй аж. Түүний бүтээлүүд Сталинист эрх баригчдаас буруутгагдаж, цензурт өртөж байсан хэдий ч тэрээр гадагшаа дүрвэлгүй, эх орондоо үлдэж, эргэн тойрондоо болж байсан харгислалын гэрч болсон билээ."