А. Амар
А. Амар

Агданбуу

Амар ( Монгол улсын Ерөнхий сайд асан )

Агданбуугийн Амар (1886 - 1941 оны 7 сарын 27) нь Монгол төрийн тулхтай зүтгэлтэн байв. Тэрээр 1928 оны 2 сарын 21-ээс 1930 оны 4 сарын 27 хүртэл Монгол улсын Ерөнхий сайд, 1934 оны 7 сарын 2-оос 1936 оны 3 сарын 22 хүртэл Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936 оны 3 сарын 22-оос 1939 оны 3 сарын 7-ы хооронд дахин Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байв. 1939 оны 3 дугаар сард баривчлагдаж, ЗХУ-д хүргэгдэж 1941 онд Москва хотод цаазаар авхуулжээ. Агданбуугийн Амарын зохион хэвлүүлсэн "Монгол Улсын товч түүх" ном нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй чухал бүтээлийн нэгт тооцогдож байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн хажууд буюу Төрийн ордны баруун талын гудамж түүний нэрэмжит болсон юм.