Орших

Ихэр оршихуйн домог : 1-р боть Өнчин хүүгийн үлгэр


Эртээ урьд цагт Дорно тивийн цээжинд, нэгэн нүүдэлчин, дайчин аймагт ээж хүү хоёр аж төрдөг байжээ. Нүүдэлчид бол эртнээс, бүр мянга мянга жилийн тэртээгээс хүчирхийлэл, дайн тулаанаар цангасан, зуу зуун тулаанд оролцсон нэгнээ дайлаар мордож, ялагдал гэдгийг мэдэхгүй дайнч, хүчирхэг үндэстэн билээ. Нүүдэлчдийн нутаг түмэн үеэрээ дайн тулаантай байсан агаад өөр хоорондоо, хэн нь тал нутгийг эзэгнэхээ үзэн дайтаж, нэгнийгээ өршөөлгүй, хэрцгийгээр, аймшиггүйгээр алж хядаж, удам угсаагаар нь хүйс тэмтэрсээр иржээ. Хаа сайгүй цус гол мөрөн мэт үерлэж, цогцос уул овоо мэт хөглөрч байлаа. Энэ дайн гэгч өршөөлгүй, зөвхөн хүчирхийлэл, үхэл хагацал, зовлон тарчлааныг урин дагуулагч гай түйтгэр, тэр гэмгүй ээж хүү хоёрыг ч зүгээр орхисонгүй. Нүүдэлчдийн тал нутгийн хамгийн хүчирхэг овог аймгийн захирагч Төмөр хаан, тэдний төрсөн гэр орныг эзэлж, Тэмүгэ хүү өөрийн нүдэн дээр төрсөн эхийгээ алуулахыг харж, хүүгийн цээжинд асар их үзэн ядалт хурж, өс хонзонгийн гал асав. Хэзээ ч унтаршгүй гал. Гэвч хүү сонгогдсон нэгэн байв. Бурхан тэнгэрээс заяасан хувь тавилан, үүрэг хариуцлага зорилго түүнд байв. Тэрээр өшөө хонзонгоос ч илүү зүйлийн төлөө, илүү үйл хэргийн төлөө тулалдахаар, дайтахаар шийдэв. Тэрээр гэрэл асаахаар шийдэв. Тэрээр ганц нүүдэлчин угсаатны тал нутагт ч биш, орчлон ертөнцөд гэрэл асаахаар шийдэв... Энх тайван... тэр зорилго бол, тэр гэрэл бол.... Энх тайван... Мөнхийн энх тайван байсан юм... энэ бол бодит түүх биш юм. Энэ бол үлгэр. Таны урьд хэзээ ч Монгол зохиолоос уншиж байгаагүй, толгой эргэм ээдрээт, сонирхол татсан, нарийн ойлгоход тун хэцүү уялдаа холбоо бүхий үйл явдлын цогц... Энэ бол бодит түүх биш бөгөөд орчин үеийн уран зохиолын салшгүй хэсэг болох уран зөгнөлт зохиолын хэлбэрээр бичигдсэн уг бүтээл та бүхнийг гайхшруулах болно. Уг зөгнөлт романы дүрүүдийн гайхам сонирхмоор онцлог шинж чанар, үйл явдлын далайц, хурц өрнөл, түр зуур ч нүд буруулахын аргагүй сонирхолтой толгой эргэм, үйл явдал хоорондын авцалдаа нь зөгнөлт, адал явдалт романуудад уншигчдын зүгээс, ялангуяа толгой ажиллуулсан ээдрээт адал явдалд дуртай уншигч түмний зүгээс тавих шаардлагыг нэг шат ахиулсан гайхалтай бүтээл учир эрхэм уншигч танд ч таалагдана гэдэгт итгэж байна.