Ө. Ганзориг
Ө. Ганзориг

Өлзийбаяр

Ганзориг ( )

Өлзийбаярын ГАНЗОРИГ 2003 оноос эхлэн Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажлуудыг хэрэгжүүлж ирлээ. Эдгээр ажлуудын нэг болох Санхүүгийн философи номоо Улаанбаатар хотноо байрлах Дэлхийн Санхүүгийн Түүхийн музей дээр тулгуурлаж бүтээсэн юм. Тэрээр иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-г Улаанбаатар хотноо байгуулсан нь хүмүүсийн очих дуртай газар болоод байна. Тус музей нь 2019 оны 11 сард Монгол улсаа төлөөлөн Олон улсын санхүүгийн музейнүүдийн холбооны(IFFM) 13 гишүүн улсын нэг болсон билээ. Одоогоор Дэлхийн санхүүгийн түүхийг бүхэлд нь харуулсан музей Дэлхийд өөр байхгүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотод оршин байгаа нь та бидний бахархал юм. Эдийн засагч Өлзийбаярын ГАНЗОРИГ нь нягтлан бодогч, дилер, санхүүч мэргэжилтэйгээс гадна мэргэшсэн менежер юм. Өлзийбаярын ГАНЗОРИГ 2011 онд Мандал Даатгалыг үүсгэн байгуулсан бөгөөд Мандал өдгөө Монголын хамгийн том даатгалын компани болжээ. Мөн Ганзориг 2015 оноос 2019 онуудын хооронд Голомт Банкийг удирдаж, менежментийн реформ хийснээр ашгийг нь 4 дахин, хадгаламжийг нь 2.5 дахин өсгөж, зах зээлд эзлэх байр суурийг нь үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн туршлагатай менежер юм. Өмнө нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал, Улаанбаатар Хотын Банканд тус тус удирдах алба хашсан. Монголын Хөрөнгийн Биржийн Аудитын хорооны дарга, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны Бодлогын зөвлөлийн гишүүн, Татварын Ерөнхий Газрын Бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж ирсэн. Тэрээр Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч, Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр мөн томилогдон ажиллаж ирлээ. Одоо Ө.Ганзориг нь Боловсролын Реформ, Тэтгэврийн Реформ, Эрүүл мэндийн даатгалын Реформ, Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх төслүүдийг тус тус санаачлан баг бүрдүүлэн ажиллаж байна.