Т. Бат-Оргил
Т. Бат-Оргил

Төрболд

Бат-Оргил ( )

Т. Бат-Оргил нь кантри, фолк урсгалын төлөөлөгч, бард (дууныхаа үг, аяыг өөрөө бичиж, мөн өөрөө хөгжимдөн дуулдаг уран бүтээлчийг ийн хэлдэг). Дуунуудын онцлог нь монгол ардын язгуур урлагийг амеркийн кантри, ирландын фолк урсгалуудтай хослуулж, баллад болгон дуулсан юм. Уран бүтээлчийн дуунуудад хайрын уянга, эх орон, эрх чөлөөний сэдвүүд зонхилдог. Түний ихэнх дуунууд 1990-ээд онуудад бичигдсэн ч гурвынхаас бусад дууны авиа бичлэгийг 2017 л хийж, “Жигүүртнээс дээгүүр” цомог болгон гаргасан. Түүний 1991 онд дуулсан “Аж Богдын Харуул”, “Мөнхийн Ус” нь одоо болтол монголчуудын дуулах, сонсох дуртай дуунууд байсаар байна.