Signature

Signature #4


Sweetymotion хамтлагийн дуучин Э.Ганболорыг мэдэхгүй хүн ховор. Монголын рок попын ертөнцөд цахиур хагалж олон сайхан дууг бидэнд бэлэглэсэн тус хамтлагийнхан АНУ-д нэлээд олон жил ажиллаж амьдраад Монголдоо эргэн ирснээс хойш уран бүтээлээ хийхийн сацуу тус бүрнээ амжилттай карьерыг эхлүүлж, хувийн амьдралаа цогцлоож буй. Э.Ганболорын хувьд медиа салбарт хөл тавьж, VTV телевиз болон “Монгол контент” компанид удирдах ажил эрхлэхдээ олон сонирхолтой төсөл, контентыг санаачилж хэрэгжүүлсэн юм. Энэ ажлынхаа хажуугаар шинэ уран бүтээлүүдийг толилуулсаар байсан гэхээр үнэхээр хөдөлмөрч, үлгэр жишээ нэгэн болох нь харагдана. Ингээд онлайнаар ярилцан бэлтгэсэн “My Signature” дугаарын ээлжит дугаараа хүргэж байна.