Ш. Амартүвшин

Ноён үрэлгэн ба Хатагтай хэмнэгч


Би өөрийгөө хүсэл мэдрэмжээрээ тодорхойлдог байлаа. Энэ мэдрэмжээрээ бусдыг дүгнэж, найз нөхөд, хань ижлээ сонгож хайрласан, алдсан бас олсон. Хүсэл мэдрэмжээ удирдаж сураагүй цагт өөрийн баяр гунигийг ч захирч чадахгүй. Мэдрэмжээ захирч сурах нь чухал. Өөрийн айх ичих, үзэн ядах мэдрэмжийг ялж чадаагүй хүн бусдыг уучлах, уучлалт гуйх боломжгүй юм. Үүнийг сураагүй бол хайртай хүмүүсээ ч алдах боломжтой. Мэдрэмжээ захирах чадвар нь мөнгийг удирдах чадвартай шууд хамааралтай. Энэ нь цаашлаад мөрөөдлөө бүтээх амжилтын үндэс болно. Мэдрэмжээ захирч сурснаар хайртай бүхэн, мөнгө, хүсэл мөрөөдлөө БҮГДИЙГ нь авах боломжтой.