О. Чинбаяр

Ямар хүүхнүүд баян болдоггүй вэ?


Гэр бүлийнхээ санхүүгийн цоорхойг нөхөхийн тулд таны хувьд маш чухал худалдан авалт хийхээс, эсвэл далайн эрэг явах аяллаас татгалзах явдал танд хэдэн удаа тохиолдож байсан бэ? Удирдлагын найдварыг хөсөрдүүлчихнэ гэж айснаас та амралтаа хэчнээн удаа хойшлуулж байсан бэ? Банкнаас таны зээлийн картны тооцоо ирэхэд та хэчнээн толгойгоо барьж байв? “Сайн хүүхний” энэ бүгд шинж тэмдгүүд таныг аль бага байхад эцэг, эхийн чинь таньд тогтоож өгсөн мөнгөнд болон өөрийнхөө санхүүгийн сайн сайхан байдалд хандах талаарх эрс тэс чиг хандлагаар бий болсон байдаг. Гэхдээ бүх юм танд санагдаж байгаа шиг тийм ч муу биш байна. Ажиллах хүчний сургалтаар мэргэшсэн мэргэжилтэн Луис П.Франкел таныг баялагт хүргэх арга барилтай болоход тань туслана. “Ямар хүүхнүүд баян болдоггүй вэ” номондоо тэрбээр зөвхөн “цагаан морьтой ханхүү”-гийн домгийг тайлж өгөөд зогсохгүй, санхүүгийн хараат бус байдалд хүрэх зайлшгүй нөхцөл болох санхүүгийн сэтгэлгээний үндсийг зааж өгөх болно.