О. Чинбаяр

Дэлхийн загварлаг брэндүүд


Америкийн нэрт зохиолч Жером Дэвид Сэлинжер 1919 онд Нью-Йорк хотод мэндэлжээ. The Catcher in the Rye хэмээх өөрийн цорын ганц романыг тэрбээр 10 жил бичсэн аж. Дэлхийн II дайны үеэр ч тэр бичгийн машинаасаа салаагүй гэдэг. Уг роман нь маш их амжилт олоод зогсолгүй Сэлинжерыг дэлхий даяар алдаршуулсан билээ. Зохиолын гол баатар Холден Колфилд 16 настай бөгөөд хүүхэд ч биш, мөн эрх чөлөөт, биеэ даасан, хариуцлага хүлээх чадвартай том хүн ч бус билээ. Төрөлх Нью-Йорк хотын гудамжаар тэр элсэн цөлд таваргаж яваа мэт алхан, гэрийнхээ ойролцоо байх ч орон гэргүй хүн шиг өөрийгөө санана. Амьдралын босгоны өмнө тээнэгэлзэнгүй байдалтай зогсох энэ өсвөр насны хүү их нээлттэй, ялдам атлаа амархан гомддог, цочмог мөртлөө бусдад ч сэтгэлийн шархыг өөрийн мэдэлгүй учруулчихдаг нэгэн. Бусад хүмүүс бага ч атугай худал хуурмаг, амиа хичээсэн зан гаргаж, хоёр нүүр гаргах юм уу онцгүй үйлдэл хийвэл хөвгүүн ихэд цочирдон тэр болгоныг тун эмзэгээр хүлээж авна. Нөгөө талаас, энэ ёс зүйн максимализм нь зохиолын баатрыг амьдралын бодит байдалд огт дасан зохицож, бэлтгэгдээгүй болохыг нь харуулна. Уг роман хэвлэгдэж гарснаас хойш 60 гаруй жил өнгөрсөн ч Холден Колфилд гэх хөвгүүний өөрийнх нь хүүрнэсэн түүх өнөө хэр уншигчдын зүрх сэтгэлийг түгшээж, тэднийг өөрийнхөө амьдралын талаар бодолхийлэхэд хүргэсээр байна.