О. Батсайхан
О. Батсайхан

Оохной

Батсайхан ( )

Эмгэнт овогт Оохнойн Батсайханы товч намтар Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. 1985 онд Эрхүүгийн Их Сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэсэн. 1995 онд түүхийн ухааны дэд докторын, 2002 онд түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Нийгмийн ухааны институт, Засгийн газрын архив, Үндэсний архивын газар, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд ажиллаж байсан ба эдүгээ Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Орос судлалын салбарын эрхлэгчээр буй. Тэрээр ОХУ, Тайвань, Герман, Япон, Солонгос, Англи, АНУ зэрэг орны шинжлэх ухааны байгуулага, их сургуульд судалгааны ажлаар ажиллаж, эдгээр орны архив дахь Монголын түүхэнд холбогдох эх сурвалжуудыг өөрийн судалгаандаа оруулан “Монголын тусгаар тогтнол ба Хятад, Орос, Монгол гурван улсын 1915 оны Хиагтын гэрээ”(1911 -1916), “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд” (1911-1946), “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт: амьдрал ба домог” зэрэг 20 гаруй бүтээл туурвижээ.