Н. Ганбат

Улаан Сухай


Зохиолч А.Мин 1957 онд Шанхай хотноо төрж, 1984 онд АНУ-д иржээ. Тэрээр англи хэлний сургалтад хамрагдаж байх үедээ зоогийн газарт хоол зөөгч, гэрийн үйлчлэгч, даавуу будагч, загвар өмсөгч зэрэг ажил хийж байв. 1990 онд Чикаго хотын Урлагийн хүрээлэнд дүрслэх урлагийн магистрийн зэрэг авсан байна. А.Мин нь Улаан сухай зохиолоо англи хэл дээр 8 жилийн турш бичжээ. Уг зохиол нь 1993 онд Карл Сандбуршийн утга зохиолын шагнал хүртсэнээс гадна Нью Йорк Таймс сонины оны номоор шалгарч байв. “Би хувьдаа Улаан сухай ном хэвлэгдэн гарснаас хойш 10 гаруй жилийн дараа ч уг зохиолд өгүүлэгдэж буй санаа нь ач холбогдолтой хэвээр байна гэж бодож байсангүй. Өнөөг хүртэл БНХАУ-ын коммунист төр өнгөрснөө үгүйсгэсэн хэвээр байгаа нь даанч харамсалтай. Өнөөдрийн хүүхдүүд Маог сая сая хүмүүсийн амь насыг авч, өрх бүрд уй гашуу авчирсан Соёлын хувьсгал (1964-1976)-ийн хариуцлагыг хүлээх ёстой этгээд гэхийн оронд улс орныг чөлөөлсөн агуу их баатар гэж л мэддэг.”