Н. Ганбат

Борооноор уралдах урлаг


АНУ-ын зохиолч Г.Стейн нь “Борооноор уралдах урлах” (The Art of Racing in the Rain) зохиолоо 2008 онд хэвлүүлжээ. Тэрбээр үүнээс 7 жилийн өмнө зохиолч, сэтгүүлч, найруулагч Д.Төрмөнхтэй Нью Йорк хотноо уулзахдаа түүний хийсэн “Нохойн орон” киноны DVD бэлгэнд авснаар энэ зохиолоо 7 жилийн турш бичсэн юм. Уг роман нь хэвлэгдэн гарснаас хойш Нью-Йорк таймс сонины бест селлэрээр 156 долоо хоног болсон байна. Уралдааны машины жолооч Денни нэгэн гөлөг худалдан авна. Өдөржин гэрт нь ганцаараа үлддэг гөлгөө уйдаахгүй гэсэндээ тэр зурагтаа асаалттай орхиж явдаг. Энцо хэмээх нэртэй уг гөлөг нь Монголчууд нохойгоо хэрхэн хүний зэрэгт хүндэлж үздэг болохыг ТВ-ээр гарсан баримтат киноноос үзээд дараах амьдралдаа хүн болохын тулд хэрхэн зөв амьдрахыг хүмүүсээс суралцана.