Монголын царай уншилт сургалт судалгааны төв
Монголын царай уншилт сургалт судалгааны төв

( )

Уншигч таны энэ өдрийн амгаланг эрье. Миний бие нь царай уншилтын шинжлэх ухаанаар дагнан судалгаа, шинжилгээ хийдэг билээ. Олон улсад тусгай хэрэгцээнд ашиглагддаг боловч манай улсад урьд өмнө судлагдаж байгаагүй энэхүү шинжлэх ухааныг Монголдоо нутагшуулах, таниулах, дэлгэрүүлэх зорилгоор “Монголын Царай Уншилт Сургалт Судалгааны Төв”-г үүсгэн байгуулж тэргүүнээр нь ажиллаж байна. Төвийг үүсгэн байгуулсан цагаас хойш туршилт судалгаа, тусгай сургалтуудыг зохион байгуулаад 5 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд бид Царай уншилтын шинжлэх ухааныг олон жилийн турш судлан хөгжүүлж ирсэн гадаадын эрдэмтэн судлаачидтай нягт хамтран ажилласны үндсэн дээр уг шинжлэх ухааныг Монгол улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлынхаа түүчээ болгон “Хар ном” цувралаа уншигч таны гарт хүргэж байна.