Ж. Цэцэгмаа
Ж. Цэцэгмаа

Жамбал

Цэцэгмаа ( )

Жамбалын Цэцэгмаа Чингис хааны нэрэмжит Их засаг Олон улсын Их сургуулийн I проректор, Монгол улсын Гавъяат багш, Түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Жамбалын Цэцэгмаа 1986 онд Москва хотын Комсомолын дээд сургуулийг түүхийн багш, хүмүүжлийн арга зүйч мэргэжлээр төгссөн. 1996-1999 онд ОХУ-ын Буриадын их сургуулийн аспирантурт суралцаж “Нийгэм улс төр, шинжлэх ухаан, боловсролын нэрт зүтгэлтэн Жамсрангийн Цэвээн” сэдвээр докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан. 2006 онд Оросын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Сибирийн салбарын Монгол, Төвд, Будда судлалын институтэд “XX зууны Монголын ардын хувьсгалын үйл хэрэгт Буриадын сэхээтнүүдийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр Түүхийн Шинжлэх Ухааны докторын /Sc.D/ зэрэг хамгаалсан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх аюулгүй байдал, батлан хамгаалах эрх зүйн академийн жинхэнэ гишүүн, академич. Эрдэмтэн Жамсрангийн Цэвээний “Монголд ажилласан он жилүүд”, “XX зууны эхний хагаст Монголын төр улсыг байгуулахад Буриадын үндэсний сэхээтнүүдийн оролцоо”, “Гадаад орнуудын төр, эрх зүйн түүх”, “Гадаад орнуудын төр, эрх зүйн түүхийн лекцүүд”, “Жамсрангийн Цэвээн хууль зүйн шинжлэх ухааныг үндэслэгч болох нь”, “Жамсрангийн Цэвээнийн хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр”, “Монгол оронд Жамсрангийн Цэвээний өрнүүлсэн эрдэм шинжилгээ, соён гэгээрүүлэлт, нийгэм-улс төрийн үйл ажиллагаа /1911-1931/”, “Суут эрдэмтэн Жамсрангийн Цэвээн зэрэг бүтээл, эрдэм шинжилгээний 80 гаруй өгүүлэл, илтгэл бичиж гадаад, дотоодод хэвлүүлсэн. Энэ удаад оюутан суралцагчдад зориулж “Судалгааны ажил бичих зөвлөмж” номоо өргөн барьж байна.