Ж. Нэргүй
Ж. Нэргүй

Жигжидсүрэн

Нэргүй ( )

Орчуулагч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй 1956 онд Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг “Баянгийн хоолой” гэдэг газар төрсөн. Усан хангамж, ариутгах татуургын техникч-технологич мэргэжилтэй. 1977-1990 онд Дорнод аймгийн Ус, суваглалтын газарт засварчнаас ерөнхий инженер хүртэл ажиллаж байгаад 1990 онд Хэвлэл, мэдээллийн салбар луу шилжсэн. Яруу найргийн “Сэтгэл хазгар биш бол...” түүвэр, уран сайханы хөрөг нийлэлийн “Хүмүүсийн тухай роман”, барон Унгерны тухай “Од шингэдэггүй киносценари туурвиж, Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, “Ленин” роман, Николай Пржевальскийн “Монгол, тангад нутгаар”, Николай Рерихийн “Азийн зүрх”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”, Саддам Хусейны “Забиба, хаан хоёр” номууд болон Сергей Есенин, Владимир Высоцкий, Евгений Евтушенкогийн шүлгийн түүвэр зэрэг 40 гаруй ном хэвлүүлсэн.