Э.Пүрэвсүрэн

Аятайхан Амттайхан Гоёхон


Энэхүү номыг дэлгэн суугаа хүндэт эцэг, эхчүүдийн амар амгаланг айлтгая! Хүүхэдтэй болох нь сэтгэл догдлуулсан аз жаргалыг мэдрүүлэхийн зэрэгцээ барьц алдам танил бус ертөнцийг бидний өмнө нээдэг. Хэдий хүүхэд асрах, өсгөх тун бага мэдлэгтэй боловч хүүхдийнхээ өсөлт хөгжил, хооллолтонд анхаарал хандуулан эрэлхийлэх үеүд эцэг эхчүүд бидэнд олон тохиолддог. Энэ эрэлхийлэл миний хувьд ч тохиолдсон бөгөөд “Хүүхдээ яаж эрүүл зөв хооллох вэ” гэсэн асуултын хариуг анх нэмэгдэл хоолонд орох үеэс хайдаг байлаа. Асуултынхаа хариу болгож оюутан үеийн хуучин дэвтрээ эргүүлэх, хүүхдийн хооллолтын онлайн сургалтанд хамрагдах зэргээр мэдсэн сурсан мэдлэг дээрээ тулгуурлан, хайж олсон мэдээлэл, жоруудаа орчуулан нэг нэгээр нь нэгтгэсээр энэхүү эмхтгэлийг эцэг эхчүүд та бүхний гар дээр тавьж байна.