Ч. Монголхүү

Галзуугийн улирал


Галзуугийн улирал гэсэн нэрээсээ эхлээд л манай ѳнѳѳгийн нийгмийн бодит байдлыг ёгтлон егсѳн ѳнгѳ аястай ном. Ил, шууд ѳгүүлэмжээр нь тодорхойлбол ганцаардал, сэтгэл гутрал, нийгэмдээ гадуурхагдсан, хѳѳрхийлѳлтэй, азгүйчүүдийн тухай ѳгүүлэх зохиол. Дотроо гурван бичил тууж, нэг ѳгүүллэгтэй. Тэр бүхэн нь тус тусдаа сэдэв, ѳгүүлэмж, үйл явдалтай боловч зарим дүр, үйл явдал, ёр бэлгэдлээр хоорондоо уялдан сүлжилдсэн буй. Ѳмнѳх зохиол дээр ойлгомжгүй, учир битүүлэг үлдсэн зүйл дараагийн зохиолд зангилаа нь тайлагдах зэргээр орооцолдон, сүлжилдсэнээр эцэстээ нэг романы агуулгыг гаргаж байна.