Б. Батсүрэн

ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭХНЭРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛ


Залуусын хайр сэтгэл үнэт зүйлс, амьдралд эд баялаг байхгүй ч хайр сэтгэл, хүндлэл байхад амьдрал өөрөө бадамлан дэлгэрэх ерөөлтэй байх агаад тухайн үед миний бие нь одоогийн нийтлэг охидын нэгэн адил эрх танхил, Монгол ёс заншил, уламжлал дэг жаяг мэддэггүй, гэр орны ажилд тааруухан нэгэн бүсгүй хайр сэтгэлээ зорьж сумын хэсгийн төлөөлөгчийг ирээдүйн ханиараа сонгон засаг захиргааны хамгийн бага нэгжээс, цалин хөлсний хамгийн бага хэмжээнээс, эд хогшлын нэг ширхгээс амьдралаа эхлэн цэцэглүүлсэн юм.