Б. Саранчимэг
Б. Саранчимэг

Батсүх

Саранчимэг ( )

Дундговь аймгийн Мандалговь сумын уугуул. Нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг. ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг Удирдлагын автоматжуулалтын системийн инженер, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрийг дүүргэсэн. ШУТИС-ийн магистрийн зэрэгтэй. Орос, Англи хэлтэй. УИХ-ын Тамгын газрын компьютерын сүлжээний инженерээр долоон жил, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр найман жил, Байгаль орчны хороон дарга, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр тус тус ажилласан. Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр тав дахь жилдээ ажиллаж байна. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын албан тушаалыг хашиж байна.