Б. Ган-Очир
Б. Ган-Очир

Буянаа

Ган-Очир ( )

Боржигон овогт Буянаагийн Ган-Очирын дөрөв дэх бүтээл "Хятадтай хэрхэн өрсөлдөх вэ" ном нь түүний Хятадад суралцаж, аялахдаа далайн эрэг Ханжоу, Шанхайгаас хөрстийн өндөрлөг Төвд, Шиньжян, өмнөд нутаг Гуанжоу, Гүйлинээс хойд зах Өвөр Монголоор хүртэл 28 мянган км замыг туулж бичсэн судалгааны тэмдэглэлийн үр дүн юм. Түүний анхны ном нь МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөж, сургуульдаа багшилж ажлын гараагаа эхлэхдээ "Эрх зүйн мэдлэгийг энгийнээр" уриатай бичсэн "АМЬД ХУУЛЬ" ном байсан бөгөөд тухайн жилүүдэд олон паблишуудын талархал хүлээж Непко компаниар хэвлэгдэж байжээ. Мөн тэрээр Монголын эдийн засгийн форумын ЕНБД-аар ажиллах хугацаандаа "АМЬД ЭДИЙН ЗАСАГ" номыг өмнөх номтой ижил зорилгоор бичсэн бөгөөд комик зураг, макро, микро эдийн засгийн хураангуй тайлбар, өнгө загвар гээд түүний бүтээл жилээс жилд олны талархлыг хүлээсээр байна. Эзэмшсэн мэргэжлийнх нь докторантын судалгааны хүрээнд бичигдсэн "СОНГУУЛИЙН ГЭМТ ХЭРЭГ" ном нь түүний 2010 оноос хойш найман жил бичиж хэвлэгджээ. Б.Ган-Очирын номнууд олон жилээр, удаан бичигддэг хэдий ч үнэ цэнэ, утга, найруулга нь цагийн аясаар улам тодрох бизээ.