Г.Соёлгэрэл
Г.Соёлгэрэл

Гүүгэл

Соёлгэрэл ( )

Зохиолч Гүүгэлийн Соёлгэрэл 2016 онд “Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн”анхны өгүүллэгийн номоо хэвлүүлж уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Түүнээс хойш өгүүллэг, тууж, роман, хүүхдийн цуврал ном гээд нийт 9 ном хэвлүүлжээ. Өгүүллэгийн номнууд нь зөвхөн эмэгтэй хүнээс л гарах торгон мэдрэмжүүдээр дүүрэн байдаг бол тууж нь адал явдал, үйл явдлын санаанд оромгүй өвөрмөц шийдлүүдээс бүрдэнэ. Роман нь өнөө цагт хөндөх учиртай асуудлуудын оргил тэргүүнийг дэвшүүлэн тавьж чадсан байдаг.